Гар барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Намуундөл мөнгөн медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдсан гар барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Пара гар барилдааны төрлийн 80кг-н жинд ШУТИС-ийн Байр ашиглалтын нэгдсэн албаны Цахилгаан шатны механикч инженер Б.Намуундөл өрсөлдөж баруун гараар 2 байрт, зүүн гараар  дугаар байрт орж ирэх 10 дугаар сард Туркийн Анталиа хотод болох дэлхийн аваргын эрхээ авлаа.