“ICIED-2018: International Conference on Innovation and Entrepreneurship Development” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай явагдаж өндөрлөлөө


5-р сар. 11, 2018, 7:50 a.m.

2015 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохиогдож байгаа “Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээний  нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох ICIED-2018:  “International Conference on Innovation and Entrepreneurship Development” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 5-р  сарын 10-ны өдөр ШУТИС-ийн  ШУТ-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд амжилттай болж өнгөрлөө.

Уг арга хэмжээний нээлтэнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,  БСШУСЯ-ны ШУТ-ийн бодлогын газрын дарга, док(PhD). Д.Одгэрэл,  Инновацийн хэстэсийн дарга Д.Жаргалмаа тэргүүтэй албаны хүмүүс, ШУТИС-ийн захирал, док(PhD)., проф. Б.Очирбат, ШУТИС-ийн ЭШИ эрхэлсэн дэд захирал, док(PhD)., дэд проф. Т.Намнан, ШУТИС-ийн СХО эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ШУТИС-ийн ХШҮ эрхэлсэн дэд захирал Б.Баатархүү, ЗХН-ийн газрын дарга, док(PhD). Н.Ганзориг,  БуХС-ийн захирал, док(PhD). А.Энхбат, БАТС-ийн захирал, док(PhD)., дэд проф. Г.Баттүвшин, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч, док(PhD)., дэд проф. П.Жаргалтуяа, БуХС-ийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч, док(PhD). М.Заяа нар оролцлоо.

Олон улсын хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсын төлөөлөгчид, нийт 100 гаруй эрдэмтэд, багш, судлаачид  хүрэлцэн ирсэн ба дотоодоос ШУТИС, ХААИС, ҮБХИС, СЭЗИС, ШУА, Орхон аймгийн Технологийн сургууль, Дархан-Уул аймгийн Технологийн сургууль, Монгол-Солонгосын Техник технологийн коллеж  зэрэг  их  дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, мөн Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлын үйл ажиллагаа “Нэгдсэн хуралдаан”, “Нийгэм эдийн засаг дахь инновацийн хөгжил”, “Хөгжлийн тулгамдсан асуудлууд ба шийдлүүд” гэсэн  3 үндсэн  хэсгээр  явагдсан ба хуралдааныг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, док(ScD), проф. Л.Оюунцэцэг даргалж,  салбар хуралдааныг  Бизнесийн ахисан түвшний сургуулийн багш, док(PhD). Б.Оюунтунгалаг удирдан явуулав. Түүнчлэн олон улсын хурлын зохицуулагчаар БуХС-ийн Технологийн менежментийн салбарын  багш, док(PhD). Д.Ариунтуяа ажиллаа. Олон улсын хуралд ирүүлсэн илтгэлүүдийг БАТС-аас эрхлэн гаргаж буй “Менежмент ба Инноваци” ЭШ-ний  сэтгүүлд  нийтлүүлж, нийтийн хүртээл болгож ирлээ.

  

Урилгын илтгэлийг Японы Осака мужийн их сургуулийн профессор, док(PhD)., проф. Хироси Тадаши, ОХУ-ын “Эдийн засгийн ахисан түвшний сургууль” Үндэсний судалгааны их сургуулийн Статистик, өгөгдлийн шинжилгээний тэнхимийн эрхлэгч, док(ScD)., проф. Владимир Сергеевич Мхитарян нарын зэрэг эрдэмтэд хэлэлцүүлэв. 

Олон улсын хурлын зохион байгуулалтыг   ШУТИС-ийн БАТС болон БуХС-ийн Технологийн менежментийн салбарын профессор багш нар хариуцаж, идэвхи зүтгэл гарган ажиллаа.

Зохион байгуулах комисс