“Алтан хулгана-2018” наадам амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль болон Компьютер график дизайны оюутнуудын WHIZZ клубээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “АЛТАН ХУЛГАНА 2018” дизайны экспо наадмыг 2018 оны 05-р сарын 05, 06-ны өдрүүдэд ХҮННҮ МОЛЛ-д  зохион байгууллаа. Энэ жилийн наадмын онцлог нь “Дизайны тулгамдсан асуудал” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал, “Ирээдүйн нүүдэл” сэдэвтэйгээр дизайны шилдэг бүтээлийн уралдаан, ДИЗАЙНЫ ЭКСПО байлаа.

Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концепцийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой тус арга хэмжээнд

  • ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн Сургууль
  • ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулт
  • СУИС-ийн РТМУС- Радио телевиз, дизайн урлагийн сургууль,
  • ДДУС- Дүрслэх, дизайн урлагийн сургууль,
  • МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль
  • ХУИС-ийн Мэдээлэл харилцааны менежмеэтийн сургууль,
  • СИТИ их сургууль
  • ИЗОУИС-ийн Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль
  • Олон улсын Улаанбаатар их сургууль
  • Үйлдвэрлэл урлалын Политехник коллеж
  • Техник технологийн дээд сургууль
  • ШУТАС-Шинжлэх ухаан технологийн ахлах суруульзэрэг нийт 12  сургуулийн 40 гаруй багш нарын удирдлаган дор нийт 200 гаруй оюутны 146 бүтээл ирсэнээс,
  1. Эрдэм шинжилгээний хуралд 32 оюутны 18 илтгэл
  2. Визуаль коммуникейшн дизайн хэсэгт 124 оюутны 81 бүтээл
  3. Интерьер экстерьер хэсэгт 62 оюутны 28 бүтээл
  4. Эдэлхүүний дизайн хэсэгт 33 оюутны 22 бүтээл оролцож багш нар, оюутан залуус, тэдний гэр бүлийхэн, сонирхогчид зэрэг 20000 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.

1. “Дизайны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал 2016 оны 5-р сарын 03-нд 10:00 цагт ШУТИС-Е-нээлттэй институтийн 405 тоот хурлын зааланд илтгэлүүдээ хэлэлцэж шилдэг бүтээлээ шалгаруулав.

Шүүгчээр Сити ИС-ДС График дизайны салбарын эрхлэгч Э.Энхтүвшин, ШУТИС-БАС-ийн ахлах багш А.Өүлэн, СУИС-ДДУС График дизайны тэнхимийн багш Ш.Мандалмаа, ШУТИС-ҮТС Дизайны салбарын профессор Д.Түмэнболд, Дизайны тэнхимийн профессор Б.Сэргэлэн, Дизайны тэнхимийн дэд профессор Б.Батсайхан, дизайны салбарын ахлах багш Б.Отгончимэг, Ч.Давааням, Б.Мэндсайхан, Д.Дамдинсүрэн багш нар, нарийн бичгийн даргаар Б.Батнаран нар ажиллаа.

Шилдэг эрдэм шинжилгээний өгүүллэгээр ШУТИС-БАС-ийн Э.Болорцэцэг багшийн удирдсан Б.Энх-Амгалан, О.Чулуунбаатар, Г.Ганчимэг, Э.Эрдэнэтөгс, Х.Амартүвшин нарын "Ногоон барилгын архитектур" бүтээл Тэргүүн байр эзэлсэн.

2. “Алтан хулгана” наадмын “Visual communication” номинацийн шүүгчээр дизайнер Ж.Бямбабаатар, “Brainstorm” ХХК-ний дизайнер Д.Одонболд, Н.Идэш, “Урлан” студийн график дизайнер, зурагчин Г.Ганзориг, “СББ” компаний дизайнер Б.Отгонбадрах, “Мобиком” компаний дизайнер Г.Даваасүрэн, “Монгол контент” ХХК-ний дизайнер А.Анхбаяр, ШУТИС-ҮТС Дизайны салбарын багш О.Гантулга, “Интерьер, экстерьерын дизайн” номинацийн шүүгчээр “BBO” ХХК-ний захирал Б.Батсайхан, Барилга, хот төлөвлөлтийн хэлтэсийн дарга Т.Ганзориг, “Idart” компаний захирал Б.Ариунболор, Таван орд ХХК-ний захирал Д.Батсайхан ШУТИС-ҮТС дизайны салбарын багш О.Гантулга, “Эдэлхүүний дизайн” номинацийн шүүгчээр дизайнер Д.Эрдэнэбат, “Extrude construction” ХХК-ний захирал У.Батмөнх, “Уран холболт” ХХК-ний дизайнер Д.Энхсайхан, ШУТИС-ҮТС ахлах багш Ч.Давааням ШУТИС-ҮТС Дизайны салбарын багш О.Гантулга нар тус тус ажиллаа.

Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:

Visual communication design

Номинаци

Бүтээлийн нэр

Оролцогчийн нэр

Cургууль

1

Дүрийн шийдэл

Ахора

“Whizz” club

ШУТИС-ҮТС 2 курс

2

Анимаци

Жигүүр

Q-werty баг

Сити их сургууль

3

Дижитал арт

“Hope gate” Итгэл найдварын хаалга

“Hope” баг

СУИС-ДДУС

4

Брэнд дизайн

Дижитал кредит ТББ

“DC” баг

МУБИС-КГД

5

Сурталчилгааны зурагт хуудас

Монголын нэг өдөр

Б.Батзолбоо

СУИС-ДДУС

6

Комик ном

Халуун амгай

“Кадр” баг

ИЗОУИС

7

Бүтээгдэхүүний гэрэл зураг

LHAMOUR

Э.Даваасүрэн

ШУТИС-ҮТС

8.

Веб болон програмын дизайн

“URBAN JEANS” брэндийн гар утасны аппликейшн

Н.Өлзийханд

ШУТИС-ҮТС

Интерьер, экстерьер

Номинаци

Бүтээлийн нэр

Оролцогчийн нэр

сургууль

1

Интерьер төлөвлөлт

СТАНЦ

“ҮЙЛДВЭР” баг

ШУТИС-БАС

2

Экстерьер дизайн

СТАНЦ

“ҮЙЛДВЭР” баг

ШУТИС-БАС

3

Архитектур, хот төлөвлөлт

Эко орон сууцны хороолол

Э.Онсор

ИЗОУИС

Эдэлхүүн

Номинаци

Бүтээлийн нэр

Оролцогчийн нэр

сургууль

1

Тоглоомын дизайн

Нүүдэл

“ID” CLUB

ШУТИС-ҮТС

2

Тавилгын дизайн

Rucksack

Ө.Бадамгарав

 

3

Бүтээгдэхүүний шинэ дизайн

Асрагч-1 тусгай зориулалтын ор

“Mondesign” баг

ШУТИС-ҮТС

Wacom tablet- Г.Тамир /Сити их сургууль/

Шилдэг залуу удирдагч багш – Б.Мөнгөншагай /ИЗОУИС/

Шилдэг удирдагч багш – Б.Мөнхзул /ШУТИС-ҮТС/

Гранпри шагнал– Сити их сургуулийн Q-werty баг “Жигүүр” бүтээл тус тус шалгарлаа.

Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн наадамдаа УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа

2018-05-10