“Инженер, технологийн боловсролын хөгжлийн чиг хандлага” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн хамтран “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 05 сарын 05-ны өдөр 10:00-17:00 цагт ДаТС-ийн II байрны ЭШХ-ын 401 тоот танхимд зохион байгууллаа. Энэхүү хурлыг ДаТС-ийн СШУТ-ээс 4 дэхь удаагаа уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд хуралд нийт 18 илтгэл хэлэлцэгдсэн. Үүнд үндсэн илтгэлүүдийг ШУА-ХЗХ-ийн Академич Л.БОЛД, МУ-ын УЦУОШГ-ын хэлтэсийн дарга доктор Ж.БАТБАЯР (Ph.D), ШУТИС-Ахлах сургуулийн захирал доктор Д.БУЯНТОГТОХ (Ph.D) нар уригдан хэлэлцүүллээ.

Хурлыг нээн ДаТС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар(Ph.D),  ДДЦС ТӨХК-ий захирал Н.Чимэддорж нар үг хэлж, СШУТ-ийн эрхлэгч доктор У.Мөнхцэцэг (Ph.D), ахлах багш Г.Цэндмаа (Ph.D)  нар хурлыг удирдан явуулсан.

Энэ удаагийн хурлын ивээн тэгтгэгчэээр Академич Л.Болд тэргүүтэй ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон, ДДЦС ТӨХК-ий Н.Чимэддорж захирал,  У.Мөнхцэцэг эрхлэгчтэй СШУТ-ийн хамт олон ажиллаа.

Хуралд ШУА-Хэл Зохиолын Хүрээлэн, Улаанбаатар хотын ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Гадаад Хэлний Институт, E-нээлттэй институт, ШУТИС- Ахлах Сургууль, АШУҮИС-Дархан анагаах ухааны сургууль, ХУИС-ийн Дархан салбар сургууль, Монгол Улсын Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газар, Орхон аймаг дахь Технологийн сургууль, , ҮБХИС, ХСИС, Дархан өргөө ПТК, Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль /Боловсролын магистрантууд/, ОИ цогцолбор сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид ирж оролцлоо.

1

Хурлаар хэлэлцсэн асуудлууд:

1. Боловсролын салбарт гарсан өөрчлөлт нь Монголын дээд боловсролын системийн олон хүчин зүйлд нөлөөлсөн. Иймд бид “Үр дүнд суурилсан дэвшилтэт CDIO сургалтыг” хэрэгжүүлснээр багшийн заах арга зүй, сургалтын шинэлэг дэвшилтэт арга барил  шинэчлэгдсэнээр сургалтын үр дүн, оюутны сурах хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт гарч, багш оюутан хамтарч  мэдлэгийг олох- мэдлэг бүтээх мэдлэгээр баялаг бүтээх чадвар чадамжтай болох юм.

2.Шинжлэх ухаан техник технологийн хувьсгал хүн ардын шинэ аж төрөх ёс, нийгмийн дэвшлийн өндөр хэрэгцээнд нийцсэн шинэ шинэ чухал үүргийг эх хэлэнд ноогдуулсаар байна. Мөн монгол хүн болон төлөвшихөд эх хэлний үүрэг чухал юм.

3.Боловсролын чанарын асуудлыг нийгэмд боловсролын гүйцэтгэж буй үүрэг, багшийн хөгжлийн талаас авч үзэх нь илүү ач холбогдолтой гэж орчин үеийн боловсрол судлаачид үзэж байна.

4.Монголын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид үндэсний бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр, олон улсын SТRЕAМ хөтөлбөрт сургалтыг зэрэгцүүлэн үр дүнд суурилсан шилмэл боловсролын MON-SТRЕAМ нэгдмэл хөтөлбөр эзэмшин ахлах сургуулийг  хос хөтөлбөр, хос гэрчилгээтэй төгсөх боломжтой юм.

5.Инженерийн боловсролд шинэ хөтөлбөр нэвтрүүлэхэд бид ирээдүйн суралцагчдын дүр зургийг STEEP анализаар гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл нь экологийн хүчин зүйл юм.

6 7  9 10 11 12  14 15   22