“Эх хэлний өдрүүд” аян өндөрлөлөө

ГХИ-ийн Монгол судлалын тэнхимээс оюутан залуучуудын эх хэлний мэдлэг  боловсролыг дээшлүүлэх зорилготой, уламжлалт “Эх хэлний өдрүүд” сарын аяныг 3-р сарын 20-ноос 4-р сарын 20-ны хооронд зохион байгуулав. Тус арга хэмжээний хүрээнд 300 гаруй оюутан таван төрлийн уралдаанд амжилттай оролцлоо.

 Үүнд:

I. Монгол бичгийн олимпиад 

I байр              О.Байгалмаа (БАС)

II байр             М.Данзан (ЭХС), Л.Энх-Амьдрал (ЭХС)

III байр            Ж.Орлом (ҮТС), А.Баяржаргал (БАС), Б.Жанцансүрэн (БАС)

Тусгай байр    Ч.Гэрэлмаа (БАС)

II. Уран бичлэгийн уралдаан

I байр              Ц.Мөнхзул (ГУУС)

II байр             Ц.Чинболд  (БАС)

III байр             А.Баяржаргал (БАС)

тусгай байр    О.Байгалмаа (БАС)

3. Хичээнгүй бичгийн уралдаан

I байр              Д.Насантогтох (МХТС)

II байр             Н.Ёндонсамбуу (БАС)

III байр             Ц.Мөнхзул (ГУУС)

4. “Номын мөр цагаан” сэдэвт илтгэлийн уралдаан

I байр              Т.Нямгэрэл (БУХС)

II байр             Х.Оюунтүлхүүр (БАС), Г.Мөнхнасан (ЭХС)

III байр            Н.Бямбахишиг (баг (ЭХС), Б.Минжинсор (баг) (БХУС)

Тусгай байр    Б.Лхагвабат (баг) (ГУУС), Г.Хулан (баг) (БАС), Б.Пүрэв-Очир (баг) (ЭХС)

5. Танин мэдэхүйн “АХА” тэмцээн

I байр              Б.Бадмаараг (ЭХС)

II байр             А.Наранбаатар (ЭХС)

III байр            Д.Эрдэнэцэцэг (ЭХС)

Мөн монгол судлаач эрдэмтэн, багш нарын дунд зохиосон "Эх хэлний экологийн асуудалд" сэдэвт эрдэм шинжилгээний онол, аргазүйн семинараар эх хэлээ хайрлан хамгаалах, олон нийтийн хэл яриа, бичгийн хэрэглээнд хэвшээд байгаа алдаатай үг хэллэг, түүнийг засаж залруулах арга замын талаар МУИС-ийн профессор Н.Нансалмаа, ШУТИС-ийн дэд профессор Д.Алтанцэцэг, доктор Ч.Оюунгэрэл, доктор Р.Бигэрмаа,  Б.Сонинцэцэг, Б.Хулан нар сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцов.

“Анарваан” клубын оюутнуудын санаачилгаар үндэсний бүжгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ардын бүжгийн флашмобийг БУХС дээр зохион байгуулсан.

Хаалтын үйл ажиллагааны үеэр ШУТИС-ийн морин хуурын “Туургатан” хамтлаг, ГХИ-д сурч буй Дангүгийн их сургуулийн оюутнууд, БУХС-ийн оюутан Н.Сумъяа, Б.Өнөрзул нар ая дуугаа өргөлөө.

 “Эх хэлний өдрүүд” аянд хамтран ажилласан БАС-ийн захиргаа, хамт олонд талархлаа илэрхийлье.

    Монгол судлалын тэнхим