“ЧАНАРТАЙ ЭЛСЭГЧ “ арга хэмжээг Е-Нээлттэй институтэд зохион байгуулж байна.

ШУТИС-ийн “Сургалтын чанарын аян”, “21-р зууны оюутан хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдийн сурлагын чанар, элсэлтийн шалгалтын бэлтгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах зорилгоор “ЧАНАРТАЙ ЭЛСЭГЧ “ арга хэмжээг Е-Нээлттэй институтэд 4-р сарын бямба, ням гарагуудад амжилттай зохион байгуулж байна.  Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчид, их дээд сургуульд элсэхийг хүсэгчдэд  зориулсан www.esh.edu.mn  ба нийтийн, нээлттэй насан туршийн боловсролын www.mooc.edu.mn вэб сайтуудаар элсэлтийн ерөнхий шалгалтанд хэрхэн бэлтгэх, хичээлүүдийг үнэгүй үзэх боломж болон бусад хэрэгцээтэй үйлчилгээ мэдээлэлүүдийг хаанаас авч болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, ШУТИС-ийн сургалтын орчин, сургалт судалгааны лаборатор болох Virtual Reality Open лаборатори ба мултимедиа студитэй танилцаж байна.

    

    

“ЧАНАРТАЙ ЭЛСЭГЧ” арга хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн нийт 450 гаруй сурагч, 70 багш хамрагдлаа.

 

Харьяа, дүүрэг

Сургуулиуд

Сурагчдын тоо

Баянгол дүүрэг

40, 93, Сэтгэмж цогцолбор

79

Баянзүрх дүүрэг

48, 92, 14, 44 сургууль

87

Сүхбаатар дүүрэг

2, 24 сургууль

45

Сонгинохайрхан дүүрэг

12, 62, Ирээдүй цогцолбор

61

Сэлэнгэ, Сүхбаатар сум

I-ээс VI сургууль

123

ШУТИС

Коосэн технологийн коллеж

17

ШУТИС

Ахлах сургууль

43

Багш нар

Сүхбаатар сум, 93

70

 

Тус арга хэмжээг 2018 оны 5-р сард Архангай, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

E-Нээлттэй Институт