ШУТИС-ийн Англи хэлний Академи нь SAT шалгалтыг авах албан ёсны эрхтэй боллоо

ШУТИС-ийн Англи хэлний Академи нь SAT шалгалтыг авах албан ёсны эрхтэй боллоо.
Одоогоор нийт 80 гаруй шалгалтуудыг авдаг Монголын хамгийн том шалгалтын төв юм. Үүнд:

  • GMAT /Graduate Management Admission Test/ Америк, Англи, Канад, Австралийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад бизнесийн удирдлага, санхүү эдийн засгийн чиглэлээр суралцахад дээрх шалгалтыг заавал өгсөн байхыг шаарддаг. Шалгалтын онооны хүчинтэй  хугацаа 5 жил. Бүртгэл www.mba.com хуудсаар хийгдэнэ
  • GRE /Graduate Record Examinations/ Америкт магистр болон докторын зэргээр элсэн суралцахад шаарддаг шалгалт. Шалгалтын онооны хүчинтэй хугацаа 5 жил. Бүртгэл www.ets.org хуудсаар хийгдэнэ.
  • TOEFL iBT /Test of English as a Foreign Language/ Англи хэлний чадварыг тодорхойлоход ашиглагддаг шалгалт юм. Шалгалтын онооны хүчинтэй  хугацаа 2 жил. Бүртгэл www.ets.org хуудсаар хийгдэнэ.
  • TOEFL ITP /Institutional Testing Program/ нь цаасаар авагддаг шалгалт юм. Монгол улсад зарлагдаж байгаа зарим тэтгэлэгт хөтөлбөр болон Азийн орнуудын ихэнх их дээд сургуулиуд уг шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. Шалгалтын онооны хүчинтэй  хугацаа 2 жил бөгөөд сертификат авах боломжтой.Бүртгэл ШУТИС-ийн Англи хэлний академи дээр хийгдэнэ.
  • Praxis  шалгалт нь Америкийн багшлах эрхийн шалгалт бөгөөд Educational Testing Service байгууллагаас зохион байгуулдаг. Уг шалгалтыг АНУ-ын ихэнх мужид багшлах эрхийн сургалтын өмнө, явцад эсвэл дараа нь  заавал өгсөн байх ёстой байдаг. Хичээлийн сэдвээсээ шалтгаалж шалгалтын үнэ нь янз бүр байна. Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг www.ets.org хуудсаар авна.
  • SAT /Standard Admission Test/  Америкт бакалавр зэргээр их сургууль болон коллежид элсэн суралцахад шаарддаг шалгалт юм. Бүртгэл www.ets.org хуудсаар хийгдэнэ.

Мөн 70 гаруй мэргэжлийн шалгалтууд: Аудит, сувилагч, IT инженер, нягтлан бодох бүртгэл гэх мэт. Шалгалтуудын мэдээллийг доорх холбоосоор орж авч болно. 

https://home.pearsonvue.com/test-taker/All-Tests.aspx