“Must teachers League”-ийн аваргууд тодорлоо

Эрэгтэй багуудаас Захиргааны CAVS, ЭХСургуулийн Мазаалай, эмэгтэй багуудаас МехТС, БуХС-ийн багууд шалгарч аваргын алтан медалийн төлөө тоглож, сагсан бөмбөгийн төрөлд  2:0 харьцаатайгаар Захиргааны CAVS баг аваргалж дэд байранд ЭХС-ийн Мазаалай баг, волейболын төрөлд 2:0-ийн харьцаатайгаар МехТС-ийн баг аваргын болзол хангаж дэд байранд БУХС-ийн баг тамирчид шалгарлаа.

Сагсан бөмбөгийн тэмцээний “Шилдэг төвийн тоглогч” –оор Мазаалай багийн А.Нямтулга “ Шилдэг холбон тоглогч”-оор  Мазаалай багийн М.Амаржаргал, “ Шилдэг довтлоч”-оор  CAVS багийн Т.Пүрэв-Очир, “МVP”-ээр CAVS багийн Б.Ганзориг нар шалгарлаа.

Волейболын тэмцээний “Шилдэг давуулагч”-аар БУХС-ийн М. Сарантуяа ,  “ Шилдэг холбон тоглогч”-оор МехТС-ийн Ц.Мөнхтуяа, “МVP”-ээр МехТС-ийн Э.Уранбаяр нар шалгарлаа.

Тэмцээний хаалтын ажиллагаа ҮСАХүрээлэнгийн Хар сувд  ресторанд болж үйл ажиллагаанд Захиргаа хүний нөөцийн албаны дарга Н.Ганзориг , БТСТ-ийн багш нар,  тэмцээнийг зохион байгуулагчид  оролцлоо.

Зохион байгуулагч: БТСТэнхим