ШУТИС-ийн технологийн сангаас санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулна

Эрдэмтэн судлаач Та бүхнийг ШУТИС-ийн Ректорын 2012 оны 04-р сарын 19-ний өдрийн А-69 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан ШУТИС-ийн Технологийн сангийн журам” –ын дагуу төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

УДИРДАМЖ

ШУТИС-ийн судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд их сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 2018 оны Технологийн сангийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Төслийн үндсэн чиглэлүүд:

ШУТИС-ийн Технологийн сангаас 2018 онд Инноваци, Шинжлэх ухаан технологийн төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлнэ. Төсөл нь дараах үндсэн чиглэлүүдийг хамарсан байна. Үүнд:

  1. Их сургуулийн хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ШУТИС-ийн хөгжилд хувь нэмэр оруулах үр дүн гарахаар төсөл;
  2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүд болон цөм технологийн хүрээнд хийгдэж буй эрдэм шинжилгээний ажлын үр дүнг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой төсөл;
  3. Бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, төвүүдийн судлаач багш нарын хамтарсан баг салбар хоорондын интеграцийг бүрдүүлэх, салбар дундын асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий төсөл.

Төсөлд тавигдах шаардлага:

  1. Төслийн үр дүн бодит, хэрэгжүүлэх арга зүй тодорхой харагдахуйц байх;
  2. Эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх;
  3. Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг бүрдүүлсэн байх (ШУТИС-ийн ахисан түвшний сургалтанд суралцаж байгаа /1-2 хүн/ магистрант, докторантыг хамруулах);
  4. Төслийн үндэслэл, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, техник технологийн шинжилгээ, санхүүжилтийн зарцуулалт, үр өгөөжийн талаар танилцуулга бүхий төсөл бичсэн байх;
  5. Төслөөр хүсэж буй санхүүжилтийн хэмжээ 20.0 хүртэлх сая төгрөг байна.

Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

  1. Төслийн материалыг 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 5 дугаар сарын 22-ны хооронд хүлээн авна. Төсөл санаачлагч нь доорх материалыг бүрдүүлэн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт хүсэлт гаргана.
    1. Харъяалах бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагын гарын үсэг бүхий албан хүсэлт;
    2. Төсөл 2 хувь
  1. Ирүүлсэн төслийн саналтай ажлын хэсэг танилцаж, анхан шатны шалгаруулалт хийх ба шалгарсан төслүүдийг ярилцлаганд урина.
  2. Эхний шатанд тэнцсэн төслүүдийг 2018 оны 05 дугаар сарын 30-нд нээлттэй хэлэлцэж, эцсийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР