Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

ШУТИС, БНСУ-ийн Чүнбүг их сургууль, Дангүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 4.30~5.07 хүртэл хүлээн авч байна.

А. Чүнбүг их сургууль

http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473

энэ линкээр орж мэргэжлээ харна уу.

Б. Дангүг их сургууль

http://www.dankook.ac.kr/web/international/113

 энэ линкээр орж мэргэжлээ харна уу.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн оюутан байх.
  2. Үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.

Бүрдүүлэх материал

  1. Сургуульд суралцахыг хүссэн анкет, суралцах төлөвлөгөөг линкээр орж татаж авч бөглөх.
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний наториатаар батлуулсан хуулбар
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний наториатаар батлуулсан хуулбар
  4. Одоо сурч буй сургуулийн тодорхойлолт
  5. Дүнгийн тодорхойлолт. Сургалтын албаас хуулбараа гаргуулж тамгалуулж гарын үсэг зуруулж авч ирэх
  6. Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
  7. Гадаад паспортын хуулбар

Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХИ-ийн 1-322 /11-321974, 96669710 Н.Мэнд багш/ тоотод цаас болон файл хэлбэрээр авч ирж өгнө.

Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг тухайн сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулна. Чүнбүг их сургууль 10 хүртэл оюутан, Дангүг их сургууль 5 хүртэл оюутан авна. Сонгогдсон оюутан солонгос талын сургуулиудаас ирсэн шаардлагын дагуу, ГХИ-д 6.4~6.27 солонгос хэлний анхан шатны дүрмийн хичээл, 6.27~ 7.10 дуустал ярианы хичээл, нийт 130 цагийн хичээлд суусны дараа 8 дугаар сарын сүүлээр БНСУ-ын Чүнбүг Их сургууль, Дангүг их сургуульд мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурна. ГХИ дээр явагдах солонгос хэлний анхан шатны сургалт долоо хоногт 4 удаа, 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 250000 төг, БНСУ-д суралцахаар явахдаа ГХИ-д 1 жилийн 30 кредитийн төлбөр төлнө, очсон солонгос сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй. Дотуур байр, амьжиргаа, онгоцны зардлыг оюутан өөрөө хариуцна.

ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Гадаад Хэлний Институт