2018 оны эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй оюутан суралцагчдын анхааралд!!!

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг бүрэлдэхүүн сургуулийн оюутан суралцагчид 2018 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох нэг сард 2400 төгрөг, нэг жилд 28800 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж эрүүл мэндийн даатгалаа бүрэн хамрагдана уу.    

Урд оны эрүүл мэндийн даатгал /2016 он 23040 төгрөг, 2017 он 28800 төгрөг/-ыг төлөөгүй бол заавал нөхөн төлнө. Оюутан сурагчид та бүхэн иргэний үүргээ биелүүлэн Эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана уу.

Жич: 19 нас хүрээгүй оюутнуудын даатгалыг төр хариуцах тул мөнгө төлөх шаардлагагүй болно.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын  хэлтэс

Төрийн банк       100 900 196 870

Капитрон банк   302 000 4859

Хаан банк           500 920 9225

Голомт банк       812 510 0281

Оюутны соёл, үйлчилгээний алба