ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

            2018 оны 3 дугаар сарын 13                                    Дугаар:05                                        Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1810 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн дэргэд гарааны компани байгуулах, хөгжүүлэх журмын төсөл

            ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

            ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал

2. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын дунд “Робокон-2018” тэмцээн зохион байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

       МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар

3. “ШУТИС-ийн ном, сурах бичгийн журам”-ын төсөл

       СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

       ХХТГ-ын дарга Ж.Арслан

Бусад асуудал:

 - ШУТИС-ийн хөтөлбөр, мэргэжлийн жагсаалт, нэр зэрэг шинэчлэн батлах тухай

      СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

      СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

      СХБА-ны дарга Д.Батдорж

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн дэргэд гарааны компани байгуулах, хөгжүүлэх журмын төсөлд редакцийн найруулга хийж батлуулж мөрдөхийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнанд үүрэг болгов. Мөрдөж буй түр журмыг хүчингүй болгох.

2. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын дунд зохион байгуулах “Робокон-2018” сорилго тэмцээний санхүүжилтийг БАС, БуХС, ГУУС, ДаТС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС, Е-НИ, ГХИ, ШУТИС-Коосэн технологийн коллеж тус бүр 1,5 сая төгрөг гаргах, тэмцээн зохион байгуулах ажлыг ЭШХАЭ дэд захирал Т.Намнанг хариуцаж ажиллахыг үүрэг болгов.

3. “ШУТИС-ийн профессор багш нарын ном, сурах бичиг, сургалтын материал бичиж хэвлүүлэхэд баримтлах журам”-ыг редакцийн найруулга хийж батлуулж, батлагдсан өдрөөс мөрдөхийг ажлыг хэсгийн ахлагч, СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

4. Хөтөлбөрийн зэргийг бакалаврт “engineering”, магистрт “science” чиглэл баримтлахаар тогтов.

5. ШУТИС-ийн Шаркс багийн дасгалжуулагч, тамирчидад 2 сарын цалингийн дэмжлэг үзүүлэхийг Захирлын зөвлөлийн гишүүд бүрэн дэмжив. Шаркс багийг санхүүжүүлэх зардалд бүрэлдэхүүн сургууль, институтү, захиргаанаас тус бүр 1,5 сая төгрөг, бусад /үлдсэн/ зардлыг ХШУС хариуцах. ШУТИС-ийн Шаркс багт дэмжлэг үзүүлэх зардлыг ХШУС-ийн дансанд төвлөрүүлэхийг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, бүрэлдэхүүн сургууль, институтийн захирлуудад зөвшөөрөв.

Захирал Б.Очирбат дараах үүрэг даалгавар өгөв,

  • Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, робоконы багийн дасгалжуулагч багш нар олон улсын тэмцээнд хэрхэн амжилттай оролцох талаар эртнээс бодож төлөвлөгөөтэй ажиллах, бидний гол зорилго дэлхийн дэвжээг харж тэмцээнд бэлтгэх гэдгийг анхааруулж хэлээд робоконы багаа идэвхтэй дэмжиж ажиллаж, амжилтаа ахиулахыг үүрэг болгов.
  • Захирлын зөвлөлийн хурлаар төлөвлөгдөөгүй асуудлыг шууд оруулахгүй, хэлэлцүүлэх асуудлыг холбогдох асуудал эрхэлсэн албан тушаалтнуудтай тохирч, шийдлийг олсон асуудлыг хэлэлцүүлж байхыг захирлын зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар