Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл эхэллээ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирлын тушаалаар 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд ШУТИС-д магадлан шинжилгээ хийх шинжээчдийн баг ажиллаж эхэллээ. Магадлан шинжилгээ хийх шинжээчдийн багийн эхний уулзалт өчигдөр ШУТНС-гийн 604 тоот өрөөнд болж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн төлөөлөл болон ШУТИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургууль, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Шинжээчдийн багийн ахлагчаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн эрхлэгч Ж.Даваасамбуу, гишүүдээр ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн захирал Г.Энхбаяр, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Баяр, Эрчим хүчний яамны мэргэжилтэн Д.Чимэддорж, АШУҮИС-ийн оюутан М.Ариунцэцэг, зохицуулагчаар БМИҮЗ-ийн Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл, шинжээчид хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг нар ажиллаж байна.