CCNA Security Instructor эрхийг Монголд анх удаа авлаа

2018.01.10 – 03.11-ний хооронд CCNA Security сургагч багшийн Online сургалтанд МХТС - CISCO Networking Academy-н багш нар хамрагдав. Сургалтыг Малайз Улсын Мalaya их сургуулийн CISCO Networking Academy-н төвийн сургагч багш Teck Chaw Ling удирдаж явуулсан.

Э.Батцэцэг /ШУТИС, МХТС/

Ц.Манлайбаатар /ШУТИС, МХТС/

А.Гэрэлцэцэг /ШУТИС, МХТС/

Ц.Энхтөр /ШУТИС, МХТС/ нар шалгалтаа амжилттай өгч "CCNA Security Instructor" сургагч багшийн эрх авлаа.

Ингэснээр манай сургууль Монгол Улсад анх удаа CCNA Security-н сургалтыг албан ёсоор явуулах эрхтэй болсон бөгөөд CCNA security сургалтанд суралцагчдад албан ёсны шалгалтын 70% хүртэлх VOUCHER  өгөх эрхтэй боллоо.