Шинжлэх ухаан, технологийн салбарын 2018 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!

Монгол Улсын Засгийн газрын  2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.  Шинжлэх ухаан, технологийн салбарын 2018 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д нэр дэвшүүлнэ үү.

Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор БСШУСЯ-ны 503 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих утас: БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн газар

260325, 93060039   lkhagvadorj@mecs.gov.mn

ШУТИС. Эрдэм шинжилгээ, инновацийн газар