“Инженерийн зургийн автоматжуулалт”-VI олимпиад боллоо

2018  оны 2-р сарын 24-нд  БАС-ийн  Архитектурын салбарын зураг зүйн багш нар, Оюутны зөвлөл хамтран  “Инженерийн зургийн автоматжуулалт” - VI олимпиадыг SolidWorks, AutoCAD   гэсэн  төрлөөр зохион явууллаа. Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 30 орчим  оюутан хамрагдаж амжилттай оролцлоо. 

Энэ тэмцээнд:  

1-р байр         В141110021    Н.Бат-Эрдэнэ

2-р байр         В16135033    Л.Билгүүн

3-р байр         В150210014    Э.Анударь

Тусгай байр   В151100040  Н.Цэдэн- Иш нар  

тус тус эзэллээ.

Тэмцээний тэргүүн  байранд шалгарсан оюутнууд 2018 оны  3-р сарын 19-21-ний өдрүүдэд ОХУ-н Новосибирск хотод болох олон улсын олимпиадад оролцох юм.

Тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчид болон тэмцээнийг зохион байгуулахад    идэвх чармайлт гарган оролцсон багш нар, БАС-ийн захиргаа, Оюутны зөвлөлд талархал илэрхийлж цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Зохион байгуулах комисс