Гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авна

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, төв, нэгж, тэдгээрийн судлаачдын дангаараа болон бусадтай хамтран хэрэгжүүлсэн судалгаа боловсруулалт, инновацийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон “оюуны бүтээл”-ийг бүтээгдэхүүн, технологид хувиргах, нэвтрүүлэх, зах зээлд гаргах зорилгоор гарааны компани байгуулах хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл хүлээн авна. 

Тавигдах шаардлага:

  • "Инновацийн тухай хууль"-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх; 
  • Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн эсвэл хийлгэхээр мэдүүлсэнийг нотлох баримт;
  • Сонирхогч этгээдийн гарааны компани байгуулах оюуны бүтээлийн эрх эзэмшигч нь ШУТИС байх эсвэл ШУТИС-тай лицензийн гэрээ байгуулсан байх;
  • Гарааны компани байгуулах үндэслэл, инновацийн бүтээгдэхүүний ач холбогдол, зах зээлийн судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцооллын талаарх танилцуулга бүхий “Төсөл” бичсэн байх;  

Эрдэмтэн, судлаач та бүхнийг "Инновацийн тухай" хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тогтоолоор баталсан "Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах журам"-ын дагуу холбогдох баримт бичгээ боловсруулан гарааны компани байгуулах хүсэлтээ инновацийн төслийн хамт ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг +(976) 11-318153 (1030), 99094201 /М.Зулбаяр/

Эрдэм шинжилгээ, Инновацийн газар