Эрчим хүчний салбарын тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт эхлэх гэж байна

Эрчим хүчний салбарын тэргүүлэх, мэргэшсэн төсөвчний мэргэшлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт 2018 оны 03 дугаар сарын 05-нд эхлэх тул байгууллагаасаа сургалтанд хамруулах саналтай болон зэрэг шинээр авах, ахиулах, сунгах хугацаа нь болсон, журамд заагдсан шаардлагуудыг хангасан хүмүүсээ ирүүлж, сургалтанд хамруулна уу.

         Бүртгэл: 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 02-ныг дуустал ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 616 тоот өрөөнд явагдана.

         Үүнд:

  • Албан газрын суралцуулахыг хүссэн албан бичиг
  • Ажил байдлын тодорхойлт
  • Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
  • Зураг /3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг файлаар/
  • Анхан шатны төсөвчний гэрчилгээний хуулбар болон сунгуулах гэж байгаа мэргэшсэн, тэргүүлэх төсөвчний гэрчилгээний хуулбар
  • Бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн баримт /Сургалтын төлбөр 500000 төгрөг/ төлбөрийг Голомт банк дахь ЭХС-ийн 8115007022 тоот дансанд тушаана.
  • Холбоо барих утас: 99131650

Жич: Суралцахыг хүсэгч төсөвчний анхан шатны сургалтанд хамрагдсанаас хойш 3 жил болсон байх шаардлагатай. Шаардлага хангаагүй хүмүүсийг бүртгэхгүй.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ