ШУТИС-ийн багш, ажилчдын спортын таван төрөлт тэмцээний 2018 оны аваргууд тодорлоо

ШУТИС-ийн багш, ажилчдын эв нэгдэл, хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон уламжлалт спортын баяр, таван төрөлт тэмцээн 2018 оны 1 дүгээр сарын 12-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн 12 сургуулийн 702 багш, ажилчид 10 хоногийн турш авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдлөө. Сагсан бөмбөгийн төрөлд 275 тамирчин, волейболын төрөлд 275 тамирчин, теннисийн төрөлд 60 тамирчин, шатрын төрөлд 58 тамирчин, биллиардын төрөлд 32 тамирчин оролцлоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор, профессор Б.Очирбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга доктор, дэд профессор Н.Ганзориг, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор А.Энхбат, Механик, тээврийн сургуулийн захирал доктор, профессор Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал доктор, профессор  Н.Чулуунбанди нар оролцож тэргүүний баг тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулав.

Гимнастикийн холбооны  “Light Chair” хамтлаг

Тэмцээний нэгдсэн дүнгээр Тэргүүн байрыг Механик, тээврийн сургуулийн баг тамирчид эзэлж алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Дэд байрт Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль орж мөнгөн медаль, өргөмжлөл; мөнгөн шагналаар, Гутгаар байрыг Мэдээлэл, холбооны технологийн сургууль эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.

Шилжин явах цомын эзэн Механик, тээврийн сургуулийн баг тамирчид

Мөнгөн медалийн эзэн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг тамирчид

Хүрэл медалийн эзэн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг тамирчид

Спортын төрлөөр:

Волейболын төрөл /эрэгтэй/

I байр алтан медаль Б.Батзолбоо ахлагчтай Мэдээлэл, холбооны технологийн сургууль,

II байр мөнгөн медаль Г.Мөнхдорж ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль,

III байр хүрэл медаль Б.Батсайхан ахлагчтай Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль       

Волейболын төрөл /эмэгтэй/

I байр алтан медаль Э.Уранбаяр ахлагчтай Механик, тээврийн сургууль,

II байр мөнгөн медаль Б.Энхтуяа ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль,

III байр хүрэл медаль Э.Одонтуяа ахлагчтай Барилга архитектурын сургууль

Шилдэг тоглогч: Г.Цэнд-Аюуш МХТС  /эр/, Ц.Мөнхтуяа МехТС /эм/

Сагсан бөмбөгийн төрөл /эрэгтэй/

I байр алтан медаль М.Амаржаргал ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль,

II байр мөнгөн медаль Г.Мөнхдорж ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль,

III байр хүрэл медаль Д.Батдорж ахлагчтай Захиргааны баг

 

Сагсан бөмбөгийн төрөл /эмэгтэй/

I байр, алтан медаль Н.Хишиг-Эрдэнэ ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль,

II байр, мөнгөн медаль Э.Уранбаяр  ахлагчтай Механик, тээврийн сургууль,

III байр, хүрэл медаль Б.Удвалцэцэг ахлагчтай Мэдээлэл, холбооны технологийн сургууль

Шилдэг тоглогч: Б.Ганзориг ХШУС /эр/, Н.Хишиг-Эрдэнэ БуХС /эм/

Ширээний теннисийн төрөл

I байр алтан медаль Д.Ганбат ахлагчтай Механик, тээврийн сургууль,

II байр мөнгөн медаль Х.Мөнхбаяр ахлагчтай Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль,

III байр хүрэл медаль Л.Амартүвшин ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Ганцаарчилсан төрөл:

Эр: I байр Д.Ганбат /МехТС/,  II байр Я.Базарсад ХШУС, III байр М.Амаржаргал ХШУС

Эм: I байр Х.Оюунбилэг ГУУС, II байр А.Болормаа /ГХИ/, III байр Р.Баярмаа МХТС

 

 

Шатрын төрөл

I байр алтан медаль Б.Энхтөгс ахлагчтай Мэдээлэл, холбооны технологийн сургууль

II байр мөнгөн медаль Ө.Цэрэн ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

III байр хүрэл медаль Ч.Батхүрэл ахлагчтай Механик, тээврийн сургууль,

 

Ганцаарчилсан төрөл:

Эр: I байр Ө.Цэрэн /ХШУС/, II байр З.Баатар /МехТС/, III байр  Я.Гомбосүрэн /ГУУС/

Эм: I байр Борозенец Т.Л /ГХИ/, II байр Д.Баярмаа /Е-НИ/, III байр Х.Золтуяа /ХШУС/

 

 

Биллиардын төрөл

I байр алтан медаль Д.Цолмонбаатар ахлагчтай МехТС-ийн баг,

II байр мөнгөн медаль Б.Очирбат ахлагчтай Захиргааны баг,

III байр хүрэл медаль Ч.Мангалжалав ахлагчтай ЭХС-ийн баг

ШУТИС-ийн 2018 оны багш, ажилчдын спортын 5 төрөлтийн тэмцээнд оролцсон нийт эрдэмтэн багш нар, ажилчид, тамирчиддаа  ажлын амжилт хүсье!

Багшийн хөгжлийн төв

Биеийн тамир, спортын тэнхим