Төгсөх оюутнуудаас ажилд авна

Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн харьяа Шим тэжээл судлалын төв дараах ажлын байранд АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ авна.

Ажлын байрны шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид анкетаа төвийн байранд ирж бөглөнө. Тодруулах зүйлийг 11-312124 /ажлын цагаар/ залгаж асуух боломжтой.

Материал хүлээж авах хугацаа: 2018 оны 2-р сарын 10-ны өдөр хүртэл.

  1. Шим тэжээлийн судлалын төвийн туслах судлаач – 1 хүн
  2. Төслийн туслах ажилтан – 1 хүн

Тавигдах шаардлага

  • Хоолзүй, тэжээхүй ухааны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах, өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх эрмэлзэлтэй идэвх санаачилгатай, бие даан ажиллах чадвартай байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй, ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урих бөгөөд, хүлээж авсан анкет, материалыг буцааж олгохгүй.

Хаяг: ШУТИС-ийн хичээлийн төв байр, 1-125 тоот

Утас: 11-312124

Шим тэжээл судлалын төв