Волейболын тэмцээний аваргууд тодорлоо

2018 оны ШУТИС-ийн багш ажилчдын аварга  шалгаруулах 5 төрөлт тэмцээний волейболын тэмцээн 1 сарын 12-16-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 12 баг 4 бүсэд хуваагдан тойргоор тоглож хагас шигшээ тоглолтод БАС, БУХС, ГХИ, ДаТС, МехТС, ҮТС, ХШУС, ЭХС-ийн багууд шалгаран тойргоор тоглолоо.

Эмэгтэй  багуудаас: Алтан медаль Э.Уранбаяр ахлагчтай МехТС

                             Мөнгөн медаль  Д.Энхтуяа ахлагчтай БУХС

                             Хүрэл медаль  Э.Одонтуяа ахлагчтай БАС-ийн баг тамирчид,

Эрэгтэй багуудаас:  Алтан медаль  Б.Батзолбоо ахлагчтай МХТС

                             Мөнгөн  медаль  Г.Мөнхдорж ахлагчтай ХШУС

                             Хүрэл медаль Б.Батсайхан ахлагчтай Дархан ТС-ийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний “Шилдэг тоглогч”-оор эмэгтэй тамирчдаас МехТС-ийн тамирчин Ц.Мөнхтуяа, эрэгтэй тамирчдаас Г.Цэнд-Аюуш нар тодорлоо.

Тэмцээн Сагсан бөмбөг, Ширээний теннисний тэмцээнээр үргэлжилж байна.