ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

        2018 оны 01 дугаар сарын 09                              Дугаар: 01                                    Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1820 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн зарим салбар, тэнхимийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал,

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

2. “ШУТИС-Хэвлэлийн газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ШУТТНС-гийн захирал Ч.Гулнар

 

Бусад асуудал

  • ШУТИС-ийн Автограж барих тухай

БАС-ийн захирал Э.Нинжгарав

  • ШУТИС-ийн үндсэн сурах бичиг хэвлүүлэх тухай

             Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга,

             СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

  • Шинэ хөтөлбөрийн дипломын загварын санал

             СОАЭ дэд захирал Х.Энхжаргал,

             СХБА-ны дарга Д.Батдорж

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ДаТС, ҮТС-ийн мэргэжлийн зарим салбарын өөрчлөлттэй холбоотой саналыг Захирлын зөвлөлийн гишүүд дэмжиж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын үндэслэл, цаашид гарах ахиц дэвшил, хүлээж байгаа үр дүнгийн талаар танилцуулга бэлтгэхийг бэлтгэхийг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд хариуцуулав. 

2. “ШУТИС-Хэвлэх газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийн зарим нэг заалтыг найруулга хийж, ШУТИС-ийн Захирлын тушаалаар батлуулахыг ажлын хэсгийн ахлагч, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд хариуцуулж, журмыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов.

3. ШУТИС-ийн автомашины гарааш барих асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов. 

4. Өнөөдрийн хурлаар яригдсан асуудал, гарсан саналуудыг ажил хэрэг болгож ажиллахыг ажлын хэсэг, СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов. Ном хэвлэлийн ерөнхий редакцийн зөвлөлийг байгуулахаар тогтов.

5. Бакалавр, магистрын дипломын хавсралтын монгол, англи хувилбарыг ижил загвараар UNIMIS системд засварлан оруулахыг СХБА-ны дарга Д.Батдоржид үүрэг болгов.

6. ШУТИС-ийн захирлын үүрэг даалгавар:

- 2018 оны 01 сараас хөдөлмөрийн гэрээг шинэчилж, хамтын хариуцлагын гэрээний загварыг гаргаж бүрэлдэхүүн нэгж, газар албад өгч гэрээг шинэчилж байгуулах, 2017/2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах саналыг нэгтгэж танилцуулах, их сургуулийн 60 жилийн ойд бэлтгэх комисс байгуулах, ШУТИС-ийн Захирлын тушаал, албан бичиг боловсруулалтад хяналт тавьж, Захирлын зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу холбогдох тушаал гаргуулж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзоригт үүрэг болгов.

- 2018 онд цалин хөлс, урамшууллын системийг өөрчлөх, үүнтэй уялдуулж “Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ыг багш нарын бодит орлого ямар байгаа талаар судалгаа анализ хийж, зөв зохистой, хөдөлмөрийн нором нормативтай болгох, шинэчлэх, зарчмын өөрчлөлт оруулж журмыг батлуулж ажиллахыг, мөн Маркетинг, олон нийттэй харилцах албаны ажил үүргийг идэвхжүүлж ажиллуулахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбатад үүрэг болгов.

- Нэг кредитийн үнэлгээг бодитой тогтоох судалгааны багийг байгуулж, ахалж ажиллах, 180 айлын орон сууцны подвалийн асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох байгууллагад хандаж хууль эрх зүйд нийцүүлж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ үүрэг болгов.

- Өр авлага барагдуулах талаар санаачлагатай, идэвхтэй ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, бүрэлдэхүүн нэгжүүдийн захирал, ахлах нягтлан бодогч нарт удаа дараа үүрэг өгч ажиллаж байгааг анхааруулж хэлэв.

 

Захиргаа, хүний нөөцийн газар