ШУТИС-ийн оюутны клубийн тайлан хэлэлцэх хурал болно

ШУТИС-ийн оюутны сайн дурын болон мэргэжлийн клубийн намрын улирлын тайлан хэлэлцэх хурал 2017 оны 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  

  1. Оюутны мэргэжлийн клубүүдийн тайлангийн хурал ШУТТНС-ын 604 тоот “Хурлын танхим”-д 2017 оны 12 дугаар сарын 7 нд 14:00-17:00 цагт болно.
  2. Оюутны сайн дурын клубүүдийн тайлангийн хурал хичээлийн I байр “Хурлын танхим”-д 2017 оны 12 дугаар сарын  8 нд 12:30-17:00 цагт болно.

Клубүүдийн тайланг ОСҮА, профессор багш нар, 2017 оны шилдэг багш нар, гадны зочин профессор зэргээс бүрдсэн комисс хэлэлцэнэ. 

Тайланг үндэслэн 2017 оны шилдгийн шилдэг клуб, шилдэг клуб, шилдэг клубийн ахлагч нарыг сонгон шалгаруулна.

Тайлангийн хуралд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, sturt-up-уудын төлөөллийг урьж байгаа болно.

Тайлан хэлэлцүүлэх клуб дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Тайланг word файл 1% хэвлэж,  PP-г бэлтгэн урьдчилан ирүүлэх
  2. Тайланг 7 минутад багтаан танилцуулах
  3. Клуб бүр гишүүдийн бүрэн ирцтэй ирэх
  4. Клубийн зөвлөх багш тайлангийн хуралд ирэх

Тайлантай холбоотой асуудлаар: ОСҮА утас 324590-1035, 321184, 94158899

Оюутны соёл, үйлчилгээний алба