ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР 

 

2017 оны 12 дугаар сарын 05                                                                                            Улаанбаатар хот 

 

       Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1732 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. Ой модны сургалт, судалгаа хөгжлийн хүрээлэнг улсын төсвөөс санхүүжүүлэх тухай

                        ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

2. Газар, үл хөдлөх хөрөнгийн тооллогын комиссын ажлын тайлан

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

ХОХГ-ын дарга Г.Жавхлан

3. Бусад асуудал,

  • 2018 онд зохиох “Дөрвөн хайрхан” аяллын төсөв, төлөвлөгөө

                        Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун

  • “Шинжлэх ухааны парк-Биотехнологи”-ийг балансаас балансад шилжүүлэх ажлын явц

БАНА-ны дарга Д.Орхон

  • ШУТИС-ийн хамтын гэрээг шинэчлэхтэй холбогдуулан ажил олгогчийн төлөөлөл сонгох тухай

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

Шийдвэрлэсэн нь:

1. “Ой модны судалгаа, хөгжлийн хүрээлэн”-г улсын төсвөөс санхүүжүүлэх саналыг дэмжиж, холбогдох материалыг бүрдүүлж төрийн байгууллагад хүсэлт уламжлахыг ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Ой модны сургалт, судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Баярцэцэг нарт хариуцуулахаар тогтов.

2. Газар, үл хөдлөх хөрөнгийн тооллогоор илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, гэрчилгээ, холбогдох баримт бичгийг хуульд нийцүүлж бүртгэлийг цэгцэлж ажиллахыг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ХОХГ-ын дарга Г.Жавхлан, холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. Зөрчил дутагдлыг арилгах талаар авч хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг Захирлын зөвлөлийн 2018 оны 01 сарын хурлаар танилцуулахыг СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэд хариуцуулав.

3. ШУТИС-ийн Ахмадын зөвлөлөөс хэлэлцүүлсэн 2018 онд зохион байгуулах “Дөрвөн хайрхан” зуны аяллын төсөв, төлөвлөгөөг дэмжив.  

4. “Шинжлэх ухааны парк-Биотехнологийн хүрээлэн”-г ШУТИС-д шилжүүлэх БСШУСЯ-ны ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг албажуулж авах, Шинжлэх ухааны парк-Биотехнологийн хүрээлэнг балансаас балансад шилжүүлж авах ажлыг нухацтай судалсан дүгнэлт, гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, зөв томъёолж БСШУСЯ-ны ажлын хэсэгт санал хүргүүлж, шийдвэрлүүлж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэд хариуцуулахаар тогтов. Ажлын чиг үүргийнхээ дагуу ажлын хэсэгт орж ажиллахыг ЭШХАЭ дэд захирал Т.Намнанд үүрэг болгов.

5. ШУТИС-ийн хамтын гэрээг шинэчлэхтэй холбогдуулан ажил олгогчийн төлөөлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Үүнд:

   Б.Сүхбат                              ХБТЭ дэд захирал

                            Д.Барсболд                          СНББА-ны дарга

                            Л.Пүрэв                                ГУУС-ийн захирал

                            Ц.Батбаатар                          ДаТС-ийн зхирал

                            Д.Цолмонбаатар                   МехТС-ийн захирал

        Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, ажилтны төлөөлөлтэй хэлэлцээ хийхийг ажил олгогчийн төлөөлөгчдөд даалгав.

6. ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, гүйцэтгэлийг эргэж мэдээлж ажиллахыг дэд захирлууд, газар, нэгжийн дарга, бүрэлдэхүүн сургууль, институтийн захирлуудад үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР