Сургалтын өр авлагын өнөөгийн байдал /Уулзалт, семинар/

Нэг.Зорилго:

ШУТИС-ын сургалтын өр авлагын талаар нийт сургалтын албаны ажилчдын санаа бодлыг нь  сонсох, сургалтын өр авлагыг эрчимтэй бууруулах ажлыг зохион байгуулах, авлагагүй болох зорилт дэвшүүлэх,  туршлага солилцох, хамт олонч нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх,  уулзалтад оролцогчдоос гарсан үнэтэй  санаа, саналыг дэмжих, сургалтын албаны ажилчдын өр барагдуулах арга хэлбэрийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх  зөвлөмж боловсруулахад  оршино.

Хоёр.Хэлэлцэх асуудал:

  • Өр авлагын талаар өнөөгийн нөхцөл байдал
  • Өр барагдуулах чиглэлээр ажилласан туршлагатай танилцах
  • Өр барагдуулах ажлын зохион байгуулалтын талаар
  • Сургалтын зээлийн талаар
  • Өр барагдуулах хууль, эрх зүйн зөвлөмж өгөх

Уулзалт, зөвлөгөөн 2017 оны 12-р сарын 07-ны өдөр 10:00-12:30 хүртэл ШУТИС-ийн Төв номын сан № 604тоот өрөөнд болно.

Хамрах хүрээ

Бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, сургалтын алба, СНББА, СХБА, ЗХНГ

Хөтөлбөр

Өр авлагын талаар өнөөгийн нөхцөл байдал

СНББА-ны мэргэжилтэн С.Чинзориг

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба тус бүр /5 мин/

Өр барагдуулах чиглэлээр ажилласан туршлагтай танилцах

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба тус бүр /5 мин/

Өр барагдуулах ажлын зохион байгуулалтын талаар

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба тус бүр /5 мин/

Сургалтын зээлийн талаар

Сургалтын зээл хариуцсан мэргэжилтэн Б.Баянжаргал

Өр барагдуулах хууль эрх зүйн зөвлөмж өгөх

ЗХНГ-ын Хуулийн зөвлөх Ц.Мөнхцэцэг, СНББА-ны мэргэжилтэн С.Чинзориг

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн алба

Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн алба