Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 11 дүгээр сарын 24-ний өдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнг 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд, тус тус зохион байгуулах гэж байна.
“Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачдынхаа судалгааны үр дүнг танилцуулж оролцоно. #sciencemongolia2017 #sciencemust
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
УТАС: 11-318153
Монголын Оюутны Спортын VI наадамд ШУТИС-ийг төлөөлөн оролцох тамирчдыг Гандбол, Жудо, Таеквондо, Футзал, Чирдлидинг, Чөлөөт бөх, Ширээний теннис төрлүүдээр сонгон шалгаруулж авна.
ШУТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-Д СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛНА
JASSO Scholarship Short Term Exchange Program at Kumamoto University
ШУТИС-Коосэн технологийн коллежид Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч сонгон шалгаруулж ажилд авна
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв