БНСУ-ын Ханъяан Их Сургуулийн зочид төлөөлөгчдийн ШУТИС-д ажиллана

Ханъяан их сургууль нь БНСУ-ын судалгааны их сургууль юм. Үндсэн кампус Сөүл хотод байдаг бөгөөд хоёр дахь нь Ансан хотын Боловсрол, Судалгаа Үйлдвэрлэлийн Кластер буюу ЭРИКА кампус юм. Ханъяан их сургууль нь 300,000 төгсөгчдийн сүлжээтэй ба 2017 оны байдлаардэлхийн их сургуулиудын эрэмбээр 155 дугаарт жагсаж байна.Ханъяан их сургуульд жилд 2,000 гаруй гадаадын оюутан элсэн суралцдагаас гадна жил бүр тус сургуулийн 3,000 гаруй оюутан гадаадын хамтын ажиллагаа бүхий сургуулиудад суралцдаг. Ханъяан их сургууль нь Массачусетын Технологийн Их Сургууль, Кембрижийн Их Сургууль, Цинхуа Их Сургууль зэрэг 74 орны 735 сургуультай түншлэлийн харилцаатай ажиллаж байна.

2017 оны 11 сарын 23-25 өдөр Ханъяан их сургуулийн профессор багш нар болон гадаад харилцааны албаны ажилтнууд ШУТИС-ийн холбогдох албад, профессор багш нартай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, багш ажилтны мэргэжил дээшлүүлэх, ахисан түвшний оюутны тэтгэлэгт сургалтын талаар санал солилцох хүсэлт тавьсан байна.

Ханъяан Их Сургуулиас ирэх профессор багш нар:

1. Доктор Канг Чан Вүк, Инженерийн Сургуулийн захирал (Аж үйлдвэрийн инженер чиглэлээр мэргэшсэн)

2. Жонг Ин Ха,Инженерийн Сургуулийн дэд захирал (Барилгын архитектур чиглэлээр мэргэшсэн)

3. И Жонг Хүн,Инженерийн Сургуулийн Профессор (Электрон инженер чиглэлээр мэргэшсэн)

4. Юүн Жонг Хон, Инженерийн Сургуулийн Профессор (Механик инженер чиглэлээр мэргэшсэн)

5. Гадаад харилцааны албаны ажилтан Ким Бу Гён

 

ШУТИС-д ажиллах төлөвлөгөө:

  • 2017 оны 11 сарын 24-ний өдрийн үдээс өмнө 10 цагт ШУТИС-д айлчлах
  • Удирдлагуудтай уулзаж санал солилцох
  • Ханъяан их сургуулийн профессор багш нар электроник болон механик инженерийн чиглэлээроюутан, ахисан түвшний судлаач нарт судалгааны ажлын чиглэлээр илтгэл тавина.
  • Илтгэлийн дараа тус сургуульд магистр, докторын тэтгэлэгт хамрагдан суралцах хүсэлтэй оюутнуудтай ярилцлага хийнэ.

Жич: 

  1. Суралцахыг хүсэгч нь TOEFL IBT 61 түүнээс дээш болон IELTS 5.5 түүнээс дээш байх бөгөөд ярилцлагад тэнцсэн тохиолдолд 100%  сургалтын төлбөрийн тэтгэлэг, амьжиргааны мөнгө сар бүр 500’000 вон авах боломжтой.
  2. Суралцахыг хүсэгч нь TOEFL IBT болон IELTS шалгалтын хангалттай оноогүй ч ярилцлагад тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрийн 50% хүртэл тэтгэлэг авах боломжтой.
  3. Материал судлал, хими технологийн чиглэлийн оюутнууд уулзаж, ярилцлагад орох боломжтой.

Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Алба