Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрантуудын анхааралд

2017/2018 оны хичээлийн жилийн намрын улирлын магистрантурын гадаад хэлний нэгдсэн шалгалтыг сургалтын нэгдсэн хуанлийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн I, II байранд авна.

Шалгалт авах ангийн хуваарийг шалгалтын өмнө зарлана.

Жич:

  • Шалгалтанд иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх;
  • Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол гадаад паспорт /лавлагаа/;
  • Балын харандаа, баллууртай тус тус ирнэ үү.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА 2017.11.16