ШУТИС-ийн элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

ШУТИС-ийн элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ШУТИС-ийн төв спорт зааланд нээлтээ хийж эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт болон тус тэнхимийн багш нар, бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийн дарга, тэмцээнд оролцогчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эмэгтэй 6, эрэгтэй 9 багийн 160 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээнийг нээж Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт үг хэлэн оролцож буй тамирчдад амжилт хүсэв. Сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш, олон улсын шүүгч Б.Ганзориг ажиллаж байна.