БНСУ-ын Чусон их сургуулийн Гадаад харилцааны албаны төлөөлөгчид ШУТИС-ийн оюутнуудтай уулзалт хийнэ

ШУТИС болон БНСУ-ын Чусон Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Инженерийн бакалаврын 2+2 хос хөтөлбөр болон 3-р ангид шилжин суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлаж байгаатай холбогдуулан БНСУ-ын Чусоны их сургуулиас Гадаад харилцааны албаны дарга Kim Seong Jung, Гадаад харилцааны албаны багийн ахлагч Bang Hee Son, Гагнуурын инженерийн шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч Kim Kwon Soo зэрэг албаны хүмүүс ШУТИС-д айлчилж байна.

Төлөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 405 тоотод оюутнуудтай уулзаж, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрөө танилцуулна.

Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Утас: 11-321974, 88064063