“Оюутан эргүүл” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс Их дээд сургууль, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Оюутан эргүүл” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 13-нд Монголын залуучуудын холбооны хурлын танхимд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С.Буянжаргал,  ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал болон МУИС,  АШУҮИС, МУБИС,  ҮБТДС, Түшээ, Шихихутаг зэрэг сургуулийн удирдлага, оюутан залуучуудын төлөөлөл оролцлоо.

Энэхүү “Оюутан эргүүл” нь амжилттай хэрэгжсэнээр Сүхбаатар дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, Их дээд сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан нарын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, оюутан, залуусын нийгмийн хариуцлага, сахилга хүмүүжилд нөлөөлөх зорилготой юм.

2017 оны 10-р сарын 13-аас 2017 оны 11-р сарын 13-ны хооронд Сүхбаатар дүүргийн  1-8 дугаар хорооны хэсгийн байцаагч, хороон цагдаа, эргүүлийн алба хаагч нар, МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, ҮБТДС зэрэг 10 их дээд сургуулийн оюутны хүн хүчтэйгээр зохион байгуулагдана.