Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг

ШУТИС-ийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ нь  өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс жил бүр “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг шат дараатай зохион байгуулж ирсэн.  Энэ удаагийнх нь наймдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 29-ний хооронд ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны Спорт заал болон Эрүүл мэндийн төв дээр явагдлаа . Тус үзлэгт шинээр элсэгч 3439 оюутан, ШУТАС-ийн 10-р ангийн 44 сурагч, ШУТИС-ийн КООСЕН Технологийн Коллежийн 1,2-р курсын 40 оюутан хамрагдлаа .

2017-2018 оны хичээлийн жилийн  үзлэг дараах төрлүүдээр явагдлаа :

  • /үйлчлүүлэгчийн карт нээх/
  • Ерөнхий биеийн үзлэг, /биеийн өндөр, жин, цусны даралт, пульс/
  • Дотор,
  • Мэдрэл,
  • Халдварт, сүрьеэ,
  • Шүд, Чих, Хамар, Хоолой,
  • Арьс, БЗХӨ, эмэгтэйчүүд,эрэгтэйчүүд,
  • Нүдний хараа шалгах,
  • Ерөнхий эмчийн дүгнэлт, зөвлөгөө

Үзлэгийн дүнгээс харахад Хоол боловсруулах эрхтний систем 10,3% Мэдрэл сульдалын өвчлөл 8,6%, шүдний өвчлөл  20,1%-аар өмнөх жилүүдийнхээс өссөн байна. ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв нь оюутан сурагчдынхаа амьдралын хэв маяг болон эрүүл мэндийн боловсрол, тэдгээрийн өвчлөлийн байдалд анхааран ажиллахаар олон ажлуудын төлөвлөж байна.

Мөн ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төв , Оюутны Соёл Үйлчилгээний Алба, Оюутны дотуур байрны зөвлөлтэй хамтран  жил бүр оюутны байранд амьдардаг оюутнуудаа үзлэгт хамруулан, сургалт явуулдаг бөгөөд энэ жил  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдамжийн дагуу тухайн дүүргийн ЭМТ, ӨЭМТ, ШУТИС-ийн ЭМТ, Оюутны байрны зөвлөлтэй хамтран 2017 оны 09 сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд ШУТИС-ийн Оюутны 1,3,4,5-р дотуур байрны нийт 905 оюутны одоогийн байдлаар 676 оюутанг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

ШУТИС-ийн  ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ТӨВ