“Future Innovator” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

      Монголын технополисийн ассоциаци болон Бизнесийн ахисан түвшний сургууль хамтран ирээдүйн “Entrepreneur” залуусыг бэлтгэх, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Future INNOVATOR” төслийг “Тана” загварчлах сэтгэлгээний лаб-ийг түшиглэн  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

       Тус хөтөлбөрт ямар ч мэргэжлийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд долоо хоног бүр дотоод, гадаадын чадварлаг менторуудаас суралцсаны үндсэн дээр “Start a New Business” уралдаанд оролцож “10 сая” хүртэлх төгрөгийн санхүүжилт, инкубаторын дэмжлэг  авч гарааны бизнесээ амжилттай эхлүүлэх боломжтой.

Жич:

  • Цахим бүртгэл 10 дугаар сарын 16-ны 09:00 цаг хүртэл явагдана.
  • Бүртгүүлсэн оюутнуудаас 20 оролцогчыг шалгарууулж авна.
  • Шалгарсан 20 оролцогч сертификаттай хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдан 10 сая хүртэлх төгрөгний төлөөх уралдаанд оролцох эрх авна.
  • Хөтөлбөр нь ШУТИС-ийн V-р байрны “Тана лаб”-д явагдах бөгөөд хуваарь уян хатан, ачаалал бага байх болно.

Бүртгэлийн хуудас:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfy3XfZclcBF4s4tWJXjQ236Kxb0w1mSfunaQf5xvp_Lj7cyw/viewform?usp=sf_link

Дэлгэрэнгүй мэдээллийг: