Япон улсын Шибаурагийн технологийн их сургуулиас тус сургуульд суралцах, тэтгэлэгт хамрагдах талаар оюутнуудад сургалт зохион байгуулна

ШУТИС-Шибаурагийн технологийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн оюутнууд Шибаурагийн технологийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт нэг жил хүртэл хугацаанд хамрагдах  боломжтой байдаг билээ. Тус хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан сургалт семинар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цагт Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 405 тоот өрөөнд болно. Оюутнууд өргөнөөр оролцоно уу.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

11-329081