ШУТИС-ийн номын сан олон улсын мэдээллийн сангаар профессор багш судлаачдад үйлчилгээ үзүүлнэ

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, EBSCO-гийн Азийн бүсийн борлуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч П.Кунг болон ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, МНСК-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга нар уулзаж олон улсын мэдээллийн сангийн эрх авч профессор багш, судлаачдын сургалт, судалгаанд ашиглах талаар санал солилцов.

Уулзалтаар  инженер технологийн төрөлжсөн мэдээллийн санг хөнгөлөлтэй нөхцөлөөр захиалах талаар ярилцаж, туршилтын эрхийг 2017 оны 10 дугаар 2-ны өдрөөс 1 сарын хугацаатай түр нээхээр харилцан тохиролцлоо. Туршилтын хугацаанд доорхи мэдээллийн сангуудын эрхийг нээх бөгөөд профессор багш, судлаачдын хэрэглээний  статистикийг үндэслэн цаашид мэдээллийн санг захиалах эсэхийг шийдвэрлэх учраас та бүхэн сургалт судалгааны ажилдаа идэвхтэй ашиглана уу.

  • Energy & Power Source (EPS)
  • Applied Science & Technology Source Ultimate
  • Engineering Source
  • Computer & Applied Sciences Complete

Дашрамд хэлэхэд 2016-2017 оны хичээлийн жилд МУИС, ШУТИС, МУБИС,  ХААИС, АШУҮИС, ШУА-ын дунд ОУ-ын тэргүүлэх мэдээллийн сан “Springer Nature”-аас зохион байгуулсан  “High Usage Award 2016” уралдаанд хамгийн олон өгүүлэл таталт хийсэн байгууллагаар ШУТИС шалгарч тэргүүн байр эзэлсэн.

Шинжлэх Ухаан Технологийын Төв номын сан