“MUST CUP 2017” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монголын багш нарын баяр, "Олон улсын оюутны спортын өдөр"-ийг угтан зохион байгуулсан ШУТИС-ийн нийт багш, ажилчдын “MUST CUP 2017” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Багшийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын тэнхимтэй хамтран 2017 оны 9-р сарын 16-17-ны өдрүүдэд 5-р дунд сургуулийн хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд: Геологи, уул уурхайн сургуулийн баг,  Захиргаа, Е-Нээлттэй сургуулийн хамтарсан баг, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн баг, Механик, тээврийн сургуулийн баг,  Барилга, архитектурын сургуулийн баг, Эрчим хүчний сургуулийн баг тамирчид оролцлоо.

Тэмцээний үйл ажиллагаанд: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Багшийн хөгжлийн төвийн захирал Х.Отгон-Эрдэнэ, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Я.Доржсүрэн нар хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжин оролцлоо.

MUST-CUP 2017 Цомын эзэн ХШУС-ийн баг тамирчид

Дэд байр эзэлсэн ГУУС-ийн баг тамирчид

Гутгаар байр эзэлсэн Е-Нээлттэй Инститүт Захиргааны хамтарсан баг тамирчид

Шилдэг хөгжөөн дэмжигч: Эрчим хүчний сургуулийн баг

Шилдэг мэргэн бууч: ХШУС-ийн ахлах багш М.Амаржаргал

      

Шилдэг хамгаалагч: Е-НИ-ийн програмист Ц.Батмөнх         Шилдэг хаалгач: ГУУС-ийн ахлах багш Б.Ганзориг

Тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн баг тамирчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, шилдэг хаалгач, шилдэг хамгаалагч, мэргэн бууч шалгаруулж тус бүр цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, шилдэг хөгжөөн дэмжигч баг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшуулаа.

MUST CUP 2017 Тэмцээний хаалтын ажиллагаа

Багшийн хөгжлийн төв

Биеийн тамир спортын тэнхим