“Асуудалд суурилж суралцахуй” (Problem based learning:PBL) буюу “Амьдралд суурилж суралцахуй” (life based learning: LBL) сургалтад хамрагдахыг урьж байна

Сургалт зохион байгуулах газар: Харилцааны ур чадварын институт (АШУҮИС)

Сургалтын зорилго: Дэлхийн боловсролын шинэчлэл, өөрчлөлтөнд үндэслэн хурдацтай өөрчлөгдөн буй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтнийг өндөр түвшинд бэлтгэхийн тулд их, дээд сургуулийн багш нарыг тутороор бэлтгэхэд чиглэгдэнэ.

Сургалтын арга зүй: Жижиг бүлгээр, багт суурилсан сургалтын арга зүйгээр зохион байгуулагдана.

Сургалтын үнэлгээ:

  1. Заадаг хичээлээр цөм хөтөлбөр боловсруулна (30%)
  2. Боловсролын судалгааны төсөл боловсруулж, судалгаа хийнэ (40%)
  3. Баг бүр жижиг бүлгийн сургалтыг зохион байгуулна.(30 %) Сургалтын төгсгөлд туторын үнэмлэх олгогдоно. Туторын үнэмлэхтэй болсноор дараагийн шатны “Менторшипийн 6 сарын” цахим сургалтанд хамрагдах эрх нээгдэнэ.

Сургалт болох газар: Багшийн хөгжлийн ордон, сургалтын танхим

Сургалтанд хамрагдах багшийн тоо: 24 (6 баг болон ажиллана)

Сургалт удирдах багш: С.Наранчимэг, АУ-ны доктор, профессор

Сургалтын хугацаа: 2.5 сар буюу 10 долоо хоног, Долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 14.30-18.00 цаг

Сургалт эхлэх хугацаа: 2017 оны 10-р сарын 12

Сургалт дуусах хугацаа: 2017 оны 12-р сарын 14

Сургалтын төлбөр: 380000 төгрөг, их дээд сургуулийн багш нарт 50 %-ийн хөнгөлөлттэй . Гарын авлага, цайны зардал, тараах материал сургалтын төлбөрт багтсан болно. Төлбөрийг Харилцааны ур чадварын институтын ХААНЫ банкны 5115027483 тоот дансанд шилжүүлнэ.

Сургалтанд тавигдах шаардлага:

  1. Тухайн сургалтанд суралцах чин хүсэлтэй байх бөгөөд эхний хичээлд заавал ирсэн байна.
  2. Гурав ба түүнээс дээш ирээгүй тохиолдолд хичээлээс чөлөөлж дараагийн сургалтанд суралцах эрх хэвээр үлдэнэ.
  3. Сургалтын төлбөрийг 2017 оны 9-р сарын 29 ны дотор шилжүүлснээр сургалтад оролцох эрх нээгдэнэ.

Сургалтын үр дүн:

  1. Эрүүл хүн сайхан харилцаж, бусдад үлгэр дууриалал үзүүлэхийн мөн чанарыг ойлгоно
  2. Суралцахуйн ухааны тухай цэгцтэй ойлголттой болно
  3. Туторын чадамж, онцлог, үнэ цэнийн тухай ойлголттой болно
  4. Хандлага, харилцаа, мэргэжлийн ёс зүйг оюутанд хэрхэн эзэмшүүлэх, үнэлэх аргаас суралцахад дэм өгнө.

Харилцах хаяг: www.ics.mn, info@ics.mn

Харилцах утас: 98181823 , 99279236