Нэгдүгээр курсийн зөвлөх багш нарт “Оюутны төлөвшилд багшийн оролцоо” сэдэвт семинар боллоо

2017-2018 оны хичээлийн жилд I курсийн зөвлөх багшаар ажиллах багш нарт зориулсан “Оюутны төлөвшилд багшийн оролцоо” сэдэвт семинар 2017 оны 08 дугаар сарын 25-ны 14:00 цагт ШУТТН-ын сан 604 тоот танхимд  болж нийт 58 багш оролцлоо. Тус семинарт СБЗГ-ын дарга, доктор, дэд профессор Д.Гэрэлт-Од багш нарт оюутнаа төлөвшүүлэх, өөрийн ажлын үр дүнг сайжруулахыг анхааруулж холбогдох мэдээллийг өглөө.

 

Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж Сургалтын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар мэдээллийг өгч багш нарын санал бодлыг сонсож харилцан санал солилцлоо.

ОСҮА-ны мэргэжилтэн Д.Цогзолмаа Оюутанд үзүүлэх үйлчилгээ, түүний үр дүнгийн асуудлаар мэдээлэл хийж багш, оюутнуудын хамтын ажиллагаа, I курсын оюутанд “Оюутны сайн дурын оролцоог дүгнэх” хуудсыг албан ёсоор хэвлэн тарааж хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.

Мөн БуХС-ийн ХУС-ын дэд профессор, доктор Ц.Батцэрэн ШУТИС-ийн багш, оюутны харилцаа хандлагын талаар лекц уншлаа.