ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний хурлын шийдвэр

2017 оны 8 дугаар сарын 29                                                                    Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 8 дугаар сарын 29-ний 14 цагт хуралдав. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

 

Хэлэлцсэн асуудал:

  1. ШУТИС-ийн дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай
  2. МехТС-ийн 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
  3. Бусад асуудал

 

Шийдвэрлэсэн нь:

  1. “ШУТИС-ийн багш ажилчдын хүүхдийн цэцэрлэг” байгуулах саналыг Захирлын зөвлөлийн гишүүд 100% дэмжиж, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулах тушаал гаргах, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах, төслийн санхүүжилтийн судалгаа хийх, эх үүсвэрийг гаргах, бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд хогшилын зардлыг тооцож бүрэлдэхүүн сургуулиудаас хувь тэнцүүлж нэг удаа гаргуулж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /Л.Баяр-Эрдэнэ/-д үүрэг болгов. Цэцэрлэг ажиллуулахаар төлөвлөсөн байранд засвар хийх ажлын зардал, цэцэрлэгийн үйл ажиллагаа, орлого зарлага ашиглалтын зардлыг БуХС хариуцаж ажиллахаар тогтов.
  2. МехТС-ийн 55 жилийн ойг 2017 оны 10 сарын 05-нд тэмдэглэн өнгөрүүлэх, төсөвлөсөн зардлыг зохих журмын дагуу зарцуулахыг МехТС-ийн захирал, ахлах нягтлан бодогч нарт зөвшөөрөв.
  3. “ШУТИС-ийг олон улсын түвшинд үнэлүүлэх” үйл ажиллагааг 2017/2018 оны хичээлийн жилийн зорилго зорилт болгон дэвшүүлэв.   

 

Захиргаа, хүний нөөцийн газар