ШУТИС болон Япон улсын Чибагийн технологийн институтын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн багш, судлаач нарыг Чибагийн технологийн институтэд богино хугацааны судалгаа, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хичээлийн жилд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хэрэгжих бөгөөд 14 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд мэргэжил дээшлүүлэх юм.
Чибагийн технологийн институт онгоцны зардал буюу 100,000 иен хүртэлх зардлыг болон дотуур байрны зардлыг хариуцна.
Хөтөлбөрт оролцогч нь амжиргааны зардлаа өөрөө хариуцна.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Материал хүлээж авах сүүлийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр. Материалыг нэгтгэн PDF файл болгон эх хувийн хамт Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанд ирүүлнэ.
/www.it-chiba.ac.jp/ энэхүү хаягаар орж мэргэжлийн чиглэлээ харна уу.
"Master's + Doctoral" from Kwangwoon University, South Korea student exchange program
БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр
Багшлах эрх олгох сургалт
ASEM-DUO-Sweden 2024 Call for Application
ШУТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-Д СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв