"Тухтай сууц" зуны сургалт

Чехийн People in Need байгууллагын дэмжлэгтэй ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Чехийн Техникийн их сургуулийн багш нар хамтарч БАС-ийн Архитектур болон Хүрээлэн байгаа орчны инженерийн чиглэлээр суралцаж буй 16 оюутныг хамруулан "Тухтай сууц" сэдвээр 2017 оны 8 дугаар сарын 14-25 хооронд зуны сургалт зохион байгууллаа. Сургалтын зорилго нь иргэдийн ашиглаж байгаа өөрсдийн барьсан сууцыг газар ашиглалт, архитектур төлөвлөлт, барилгын бүтээц, барилгад ашиглагдсан материал, дулаан алдагдал талаас нь судлан нягталж, дүгнэхийн зэрэгцээ төлөвлөлтийн болон технологийн боломжит шийдлүүдийг тооцох, төсөлд тусгах ажлууд байв. Оюутнуудын хувьд дэлхий нийтэд ашиглагдаж буй загварчлалын програм ашиглах, дэвшилтэт мэдлэг болон мэдээлэл солилцох, барилгын дизайн боловсруулахад зайлшгүй харгалзах нөхцөлүүдийг таньж мэдсэн нь чухал ач холбогдолтой болов. Чех улсын талаас Чехийн ТИС-ийн багш Карл Кабеле, Вдар Владя, Ленка Маяерова, БАС-ийн талаас Б.Мөнхбаяр, Э.Пүрэв-Эрдэнэ, Г.Цовоодаваа нар оролцож сургалтыг удирдан зохион байгуулав.

Мэдээ бэлтгэсэн: Архитектурын тэнхимийн багш Э.Пүрэв-Эрдэнэ.