Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжинд хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

•    Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
•    Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
•    Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч;
•    1 өрхийн 3 оюутан нь бакалаврын түвшинд зэрэг суралцаж байгаа тохиолдолд бакалаврын зэргийн 1 суралцагч бол

Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжинд хамрагдах боломжтой.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
1.    Суралцагчийн өргөдөл;
2.    Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
3.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
4.    Эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
5.    1 өрхийн 3 оюутны хувьд дүнгийн тодорхойлолт, сурдаг тодорхойлолт;
6.    Холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт;
Холбогдох бичиг баримтыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүрдүүлж өгнө үү.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА