БАТС, Австралийн Edith Cowan их сургуулийн хамтарсан соёлын солилцооны хөтөлбөр

Австралийн Edith Cowan их сургуулийн Нийгмийн хөтөлбөр судалгаа, үнэлгээний төвийн захирал, профессор Trudi Cooper, профессор Rosa Napolitano нараар ахлуулсан 13 оюутны баг Бизнесийн ахисан түвшний сургуулийн оюутнуудтай хамтарсан соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрөөр Австрали оюутнууд 14 хоногийн хугацаанд монгол хэл, монголын түүх, соёлыг судлахын зэрэгцээ монгол дахь нийгмийн халамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах болно. 2017 оны 6 сарын 30-нд Edith Cowan их сургууль болон Бизнесийн ахисан түвшний сургуулийн хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг харилцан тохиролцож хамтран ажиллахаар болов.