БНСУ-ын KOICA Scholarship Program магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар боллоо

БНУС-ын Койка олон улсын байгууллагаас зарласан KOICA Scholarship Program тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС-ийн Е-Нээлттэй институтийн багш Д.Энхбаатар тэнцэж, сургалтад хамрагдахаар боллоо.

Тус магистрийн тэтгэлэгт хөтөлбөр нь 16 сарын хугацаатай бөгөөд KOICA-HGU “Techno-Entrepreneurship Competency Based on EE&ICT Convergence” нэрийн доор сургалтыг явуулна.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Д.Энхбаатарт баяр хүргэж сурлага, судалгааны өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба