ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийн (ТИС) (МЭИ (ТУ)) Хүндэт профессор цол хүртэлээ

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженерийн салбарын профессор С.Батхуяг ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийн (ТИС) (МЭИ (ТУ)) эрдэмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол хүртэлээ.

Хүндэт профессор цол гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 6 дугаар сар 26-нд ОХУ-ын Москва хотод болсон бөгөөд МЭИ-ийн ректор Д.Н.Рогалёв болон Эрдэмийн зөвлөлийн гишүүд оролцов. Ёслолын ажиллагааны үеэр МЭИ-ийн ректор Д.Н.Рогалёв Хүндэт профессор хүртсэн С.Батхуягын ШУТИС болон МЭИ-ийн хоорондын хамтын ажиллагаа, судалгаа эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг онцлон тэмдэглэсэн болно. Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженерийн салбарын профессор С.Батхуягт ЭХС-ийн хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.