ӨМӨЗО-ны Шинэ-Од сургууль болон Ажил мэргэжлийн заан сургах төвд дадлага хийв

ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 1969 онд ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар “Металист”-ийн Техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсан.т Одоо хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, автомашины засварчин, гагнуурчин, токарь-фрезерчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын механик мэргэжлүүдээр ЕБС-ийн 9 болон 12 дугаар анги төгсөгчдөд мэргэжлийн боловсрол олгох сургалт явуулдаг.

2013 оноос ӨМӨЗО-ны Шинэ-Од сургууль болон Ажил мэргэжлийн заан сургах төвтэй багш, суралцагчид дадлага хийх хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус сургуулиас 1 удирдагч багш 12 суралцагчийн хамт ӨМӨЗО-ны Шилийн хотын Ажил мэргэжлийн заан сургах төвд 14 хоногийн хугацаанд дадлага хийхээр зорьж очлоо. Багш, суралцагчид дадлагаа автомашины засварын орчин үеийн дэвшилтэт техник, технологи, програм удирдлагатай токарийн машин зэрэг дээр амжилттай хийж гүйцэтгэж байна.

Суралцагчдын дадлага хийж байна.

Мөн гадаад харилцаагаа өргөжүүлж 2017 оны 6 дугар сарын 5-ны өдөр ӨМӨЗО-ны Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн дээд сургуультай суралцагчийн дадлага хийх, суралцагч солилцох гэрээ шинээр байгууллаа.  

Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн дээд сургууль