“Реакторын инженер” сургалт амжилттай боллоо

Японы Атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулсан ээлжит  “Реакторын инженер-2017” сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад Монгол Улсын Түлш, эрчим хүчний яам, Цөмийн энергийн комисс, ШУТИС-ийн ХШУС, МехТС, ГУУС, МУИС,  Эрчим хүч, эдийн засгийн академи зэрэг газраас 21 хүн оролцож сертификат гардан авлаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректор Л.Пүрэв, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, ШУТИС-ийн цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт тавих комиссын дарга Д.Орхон, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Тамгын газар болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар нарт гүн талархал илэрхийлэе.