БНСУ-ын DGIST сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар боллоо

ШУТИС болон БНСУ-ын Дэгү Геонбукын Шинжлэх ухаан технологийн сургуулийн (DGIST) 2015 оны 10 дугаарын 07-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг ахисан түвшний бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт ЭХС-ийн цахилгаан системийн автоматжуулалтын мэргэжлийн оюутан Батсүрэн овогтой Хулан тэнцэж тус сургуулийн роботын инженерийн мэргэжлээр суралцахаар боллоо.

Мөн хамтран ажилласан ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын эрхлэгч проф. Ч.Нацагдорж болон дэд проф. Б.Бат-Эрдэнэ нартаа талархал илэрхийлэж, Б.Хуланд баяр хүргэж сурлага, бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба