“Патентийн мэдээллийн хайлт ба патентийн томьёолол” үндэсний семинарыг зохион байгууллаа

Дэлхийн Оюуны Өмчийн байгууллага, ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооноос хамтран “Патентийн мэдээллийн хайлт ба патентийн томьёолол” үндэсний семинарыг ШУТИС-д 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Тус семинарт Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын төлөөлөгч Лутц  Майлаэндер “Патентийн мэдээллийн хайлтын танилцуулга”, “Патентийн мэдээллийн хайлт (практик дасгал)”, “Патентийн томьёолол бичих зөвлөмж” сэдвээр сургалт явуулж, сургалтад ШУТИС-ийн профессор, багш, судлаачид, МОӨИТХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцов.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА