Ректорын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

2017 оны 05 дугаар сарын 16                                                                 Улаанбаатар хот

Ректорын зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1745 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд:

Боловсрол эрхэлсэн проректор                                         Х.Энхжаргал

ЭШИ эрхэлсэн проректор                                                  Ч.Баасандаш

ЭЗНХ эрхэлсэн проректорын үүрэг гүйцэтгэгч                    Л.Пүрэв

ОХХА эрхэлсэн проректор                                                 П.Жаргалтуяа

БАС-ийн захирал                                                               Э.Нинжгарав

БуХС-ийн захирал                                                              Б.Пүрэвсүрэн

ГУУС-ийн дэд захирал                                                       Н.Буянхишиг

ДаТС-ийн захирал                                                             Ц.Батбаатар

МехТС-ийн захирал                                                           Д.Цолмонбаатар

МХТС-ийн захирал                                                             Б.Сүхбат

ҮТС-ийн ЭНБ-ийн дарга                                                     Н.Пүрэвжав

ХШУС-ийн дэд захирал                                                      Д.Нямсүрэн

ЭХС-ийн захирал                                                               Ч.Мангалжалав

ГХИ-ийн дэд захирал                                                         Ц.Энхбаатар

Е-НИ-ийн захирал                                                              Я.Наранцэцэг

ШУТИС-ийн ҮЭНХ-ны дарга                                                С.Дэлгэрмаа

ШУТИС-ийн БХТ-ийн                                                          С.Энхболд

ШУТИС-ийн Оюутны холбоо                                               А.Төгсбаяр нар оролцов.

Хэлэлцсэн асуудал:

1. CIMPA-тай хамтран зуны сургалт зохион байгуулах тухай

ХШУС-ийн захирал Д.Буянтогтох

ХШУС-ийн профессор Ц.Сарантуяа

2. ШУТАС-ийн 2014/2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн дүнгийн тухай

            Ажлын хэсгийн ахлагч, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал

3. ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийг бие даан ажиллуулах нөхцөл байдлыг судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайлан

            Ажлын хэсгийн ахлагч, СЭЗА-ны дарга Д.Барсболд

Шийдвэрлэсэн нь:

1. CIMPA байгууллагатай хамтран зохион байгуулах олон улсын зуны сургалт семинарыг зохион байгуулах. Төсвийн зардлыг ХШУС, ШУТИС-ийн Технологийн сан, семинарт оролцогчдын хураамж, CIMPA олон улсын байгууллагын санхүүжилтээр зохион байгуулах Ректорын тушаал гаргахаар тогтов.

2. ШУТАС-д мөрдөж байгаа хамтын гэрээ нь дүүрэгт бүртгэлгүй хүчин төгөлдөр бус тул цаашид хамтын гэрээг мөрдөхгүй байх. ШУТАС-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2016 оны 12 сарын 10-нд хугацаа нь дууссан байгаа бөгөөд хүчингүй болгуулахаар УБЕГ-т хандах. ШУТИС-ийн дүрэмд зааснаар бүрэлдэхүүн сургууль нэгжид мөрдөх журмыг Ректорын тушаалаар баталж мөрддөг тул ШУТАС-ийн захирлын тушаалаар баталсан дүрэм журмуудыг хүчингүй болгох. Зөрчил гаргасан албан тушаалтангуудад хариуцлага тооцох, ШУТАС-ийн бүтэц зохион байгуулалт, орон тоог хэрхэн шийдвэрлэхийг Ректорын мэдэлд үлдээх, зөрчил дутагдал гаргасан ШУТАС-ийн нэр бүхий албан тушаалтнуудыг Цагдаагийн газарт өгч шалгуулах нь зүйтэй гэж Ректорын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дэмжив. 

3. Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоог хэрхэн шийдвэрлэхийг эрх үүргийнхээ дагуу Ректор шийдэх, мэргэжлийн байгууллагаар тус төвд хөндлөнгийн шалгалт хийлгэхийг Ректорын зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжив.

                                        Захиргаа, мониторингийн газар